Манай улсад жилд дунджаар 450 орчим хүн амиа хорлодог бөгөөд тэдгээрийн 85 хувь нь эрэгтэйчүүд байдаг
Үйл явдал
/
2023-03-25
НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас “Эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх жишиг төв”-ийг НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгийн хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байгуулахаар ажиллаж байна.

No description available.

Манай улсын нийт хүн амын 49,1 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг ба дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс даруй 9,7 жилээр доогуур байгаа нь дараах шалтгаантай байна. Үүнд:

  • Амиа хорлолт. Манай улсад жилд дунджаар 450 орчим хүн амиа хорлодог бөгөөд тэдгээрийн 85 хувь нь эрэгтэйчүүд байдаг;
  • Зам тээврийн осол. Эрэгтэйчүүд зам тээврийн ослоор эмэгтэйчүүдээс 2,8 дахин илүү нас бардаг;
  • Бусдад хорлогдох. Эрэгтэйчүүд бусдад хорлогдож амиа алдах нь эмэгтэйчүүдээс 4,1 дахин их байдаг;
  • Бусад осол. Бусад ослоор нас барах нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3,8 дахин их байдаг;
  • Үйлдвэрлэлийн осол. Энэ тохиолдолд мөн л эрэгтэйчүүд зонхилдог байна.
  • Гэр бүлийн хүчирхийлэл. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсдийн 57,4 хувийг согтуугаар үйлдэж байгаа бол 88,2 хувь нь эмэгтэйчүүд өртөж хохирсон байна.

Эдгээр тоо баримтаас харахад эрэгтэйчүүдэд чиглэсэн нийгэм, сэтгэл зүйн цогц  үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх нэгдсэн аргачлал, арга зүйтэй болох, үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэхэд чиглэсэн шаталсан сургалтаар сургагч багш бэлтгэх, цаашид магадлан итгэмжлэгдсэн ТББ-тай гэрээ байгуулж, урт хугацаанд ажиллах шаардлагатай байна.

No description available.

Иймд тус яамнаас эрэгтэйчүүдийн чиглэлээр хийсэн судалгаануудыг танилцуулах, эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр боловсруулагдсан судалгаа, гарын авлага, арга зүйг танилцуулах нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын 40 гаруй мэргэжилтэн, судлаач, эрэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын тэргүүн нар оролцож, цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.149.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.