ЭМДЕГ: Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон 282 иргэний 138.909.502 төгрөгийг төлүүлжээ
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчдад чанартай тусламж, үйлчилгээг худалдан авч, эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Энэ ч утгаараа аливаа гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон иргэн-даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний төлбөрийг ЭМД-ын сангаас олгох бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.
Он гарсаар 3 сарын 23-ны өдрийн байдлаар энэ төрлийн нийт 282 тохиолдолд ЭМД-ын сангаас 138,909,852.00 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх
12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.142.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
19 цаг 18 мин
-
19 цаг 19 мин
-
19 цаг 23 мин
-
20 цаг 28 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин