Хилчид цасан шуурганы улмаас осголтын байдалтай ухаан алдсан нэг иргэнийг олж, амь насыг нь авран хамгаалжээ
Үйл явдал
/
2023-03-25
Малдаа явж байгаад цасан болон шороон шуурганы улмаас осгож, ухаан алдсан иргэнийг хилчид олж, амь насыг нь авран хамгааллаа. 

Хилийн цэргийн 0132 дугаар ангийн салбарын хилчид 2023 оны 03 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд цаг агаар цочир хүйтэрч -14-20 градус хүртэл хүйтэрч, салхи баруун хойноос секундэд 15-20 м/с-ийн хүчтэй цасан болон шороон шуурга шуурсны улмаас улсын хилд бэлчээрээр 172 тооны адуу, мотоцикл уналгатай нэг хүн осголтын байдалтай ухаангүй хэвтэж байсныг ахлах ахлагч Г.Золжаргал, ахлагчтай байлдагч М.Гантулга, Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 30 минутад олжээ.

 

Улмаар эмнэлгийн анхны тусламж үзүүлж эрдэнэт хүний амь насыг авран хамгаалахаас гадна ард иргэдэд учир болзошгүй 189,2 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн байна. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.251.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.