Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн Башкортостан улсын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан Улсын Гадаад худалдаа, эдийн засгийн харилцаа болон бизнес үйл ажиллагааны нэгдүгээр орлогч сайд Л.М.Изотоваг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний импорт, нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, газрын тосны салбарт хамтран ажиллах, тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүний худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.
Дэд сайд О.Цэндсүрэн, хоёр орны худалдаанд гарч буй гол бэрхшээлтэй зүйл нь манайхаас ОХУ-д бараа, бүтээгдэхүүн гаргахад экспортын гаалийн тариф өндөр байдгийг онцлов. Орлогч сайд Л.М.Изотова хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч, энэхүү асуудлыг ОХУ-ын Засгийн газарт уламжлахаа мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.152.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
19 цаг 1 мин
-
19 цаг 2 мин
-
20 цаг 11 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин