"Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэхэд Засгийн газрын гадаад зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, Олон улсын байгууллагуудын үйл ажиллагааг хэрхэн уялдуулах сэдвээр санал солилцож байна.
Азийн хөгжлийн банкны төлөөлөл: Төсөл боловсруулах хугацаа их байна. Үүнийг багасгах шаардлагатай байна. Монголд төсөл хэрэгжүүлэхэд бэлэн байдлыг хангах тал дээр анхаарах шаардлагатай байна. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахад бэлэн байна.
Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилт, Шинэ сэргэлтийн бодлогын уялдаа” сэдвээр илтгэл танилцуулж байна.
НҮБ-ын төлөөлөл: Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлогодоо анхаарч байгаа нь төсөл тогтвортой хэрэгжих нөхцөл бүрдлээ гэж харж байна. Засгийн газар сүүлийн үед орон нутгийн хөгжилд анхаарч байгаад баяртай байна. Гол нь хүн орон нутагт сонголтоороо очиж амьдрах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй байна.
Дэлхийн зөн Монгол ОУБ-ын төлөөлөл: Хөгжлийн бодлого урт хугацаанд хэрэгжих нь чухал байна. Яамд хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад анхаарах шаардлагатай байна
-
19 цаг 18 мин
-
19 цаг 19 мин
-
19 цаг 23 мин
-
20 цаг 28 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин