Хууль зөрчиж, татвар төлөгчдийн мөнгөнөөс 100 САЯЫН ХАНДИВ ӨРГӨСӨН Г.ГАНСҮХЭД хариуцлага тооцъё!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-03-28

Монгол улсын төрд ямар ч ашиггүй атлаа их мөнгө зарлагаддаг, эсвэл аль нэг гишүүн, сайдын  халаасанд багтдаг төрийн өмчит үйлдвэрийн газар олон бий. Үүний нэг нь “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ юм.

Энэ байгууллагын захирлаар Г.Гансүх гэж ажилладаг. Тэгвэл тус байгууллага нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төсвийн байгууллагад 100 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАСАН  байна. Ингэхдээ төсвийн тухай хуулийн 25,10-т заасан “Төсвийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд ХАНДИВ ТУСЛАМЖ ӨГӨХИЙГ ХОРИГЛОНО” гэсэнтэй нийцэхгүй байгаа бөгөөд Засгийн газрын 43-р тогтоолыг зөрчсөн үйлдэл болсон байна. Түүнчлэн Засгийн газрын хэмнэлтийн 43-р тогтоолыг үл хайхран 11 саяын тавилга эд хогшил, 5,500 мянган төгрөгөөр МОНГОЛ ГЭР ХУДАЛДАН  авсан, 2021 оны 11 сард байгууллагынхаа 21 ажилтанд 67 сая 81 мянган төгрөгийн урамшууллыг хавтгайруулан олгож хууль дүрэм зөрчсөн болохыг Үндэсний АУДИТЫН БАЙГУУЛЛАГААС тогтоосон байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг эл байгууллага нь тус сумын ойн баяр наадам, элдэв соёл ёслолын арга хэмжээнд гар бие оролцож их бага хэмжээгээр ХАНДИВ ТУСЛАМЖ өгдөг нэгэн аж!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.92.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.