Хүнсний ногоо боловсруулалтын салбараас анх удаа “Газар шим үйлдвэр” компани IPO гаргалаа
Үйл явдал
/
2023-03-28

-Төр дотоодын үйлдвэрлэгчдээ импортын татварын бодлогоор ХАМГААЛНА-

1999 онд байгуулагдсан “Газар шим үйлдвэр” ХХК өнөөдөр компанийнхаа 16.54 хувийг олон нийтэд санал болгож, үнэт цаас гаргалаа. Тэдний санал болгож буй нэгж хувьцаа 53 төгрөг бөгөөд өнөөдрөөс энэ сарыг дуустал (2023.03.27-2023.03.31) захиалга авах юм байна. 

2 хүн ба дотор нарын зураг байж магад

Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг нээх ёслолын арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, “Газар шим үйлдвэр”, үндсэн андеррайтер “Новел инвестмент” компанийн удирдлагууд оролцов. 

4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Сайд Х.Болорчулуун “Хүнсний ногоо, түүний боловсруулалтын салбараас анх удаа “Газар шим үйлдвэр” компани IPO гаргаж байна. Ингэснээр компанийн засаглалаа сайжруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн, олон нийтийн нээлттэй компани болж байгаа юм. Манай улс даршилсан бүтээгдэхүүний 80 хувийг импортоор авдаг байсан бол “Газар шим үйлдвэр” компани ийнхүү олон нийтэд хувьцаагаа гаргаж, хөрөнгө оруулалт татсанаар даршилсан ногоо, салат, компотны 50 хувийг дотоодоосоо хангах томоохон зорилт дэвшүүлж байна. Төрийн зүгээс “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах” 36-р тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд дотооддоо үйлдвэрлэж байсан, үйлдвэрлэж чадахуйц хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг үе шаттайгаар нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаална” гэдгийг онцлон хэлж байлаа. 

1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад

“Газар шим үйлдвэр” компани хөрөнгө оруулалтын 52.7 хувийг ногоон зоорь, 27.5 хувийг бүтээгдэхүүн хөгжүүлэлт, 9.6 хувийг тоног төхөөрөмжийн шинэчлэл, 10.2 хувийг эргэлтийн хөрөнгө болгон зарцуулах бөгөөд бизнес төлөвлөгөөгөө дараах байдлаар гаргасан байна. 
1.    Анхан шатны боловсруулалтын үйл ажиллагааг автоматжуулна. 
2.    Борлуулалтаа нэмэгдүүлж, даршилсан ногоо, салат, компотны зах зээлд эзлэх хувийг 50 хувьд хүргэнэ.
3.  Нухаш, чанамал, кетчуп, соус, сүмс, майонез зэрэг шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэн зах зээлд нэвтрүүлж, үе шаттайгаар 20 хувийг хангана. 
4.    Хүнсний ногооны иж бүрэн зоорь барьж ашиглалтад оруулна. 

5 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.129.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.