Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, батлан хамгаалахын багц хуулиудад туссан мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчинтэй болох стратегийн зорилт амжилттай хэрэгжиж байна.
Энэ хүрээнд 2020 онд УИХ-ын чуулганаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Зэвсэгт хүчин нь шинээр Барилга-инженерийн, Кибер аюулгүй байдлын болон Тусгай хүчний цэрэгтэй байхаар хуульчлан тэдгээрийн цэргийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн.
Энэхүү үйл ажиллагааны үргэлжлэл болж өнөөдөр Барилга-инженер, экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий цэргийн анги Архангай аймагт байгуулагдаж буй бөгөөд ангийн шавыг тавих ёслол боллоо.
Уг арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон бусад албаныхан, Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус ёслолын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ "Тус анги нь Засгийн газрын шийдвэрээр 2015 онд албан ёсоор байгуулагдсан ч төсөв хөрөнгийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалж өнөөдрийг хүртэл бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй байсан.
Тэгвэл 2021 онд ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн бүтэц, орон тоог баталж, албан тушаалтнуудыг томилон ажиллуулж, энэ онд тодорхой хөрөнгийн асуудлыг шийдвэрлэснээр бүтээн байгуулалтын ажлыг ийнхүү эхлүүлж байна.
Тус анги нь байгуулагдсан цагаасаа хойш Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам зэрэг улс орны стратегийн томоохон бүтээн байгуулалтын ажилд амжилттай оролцож ирснийг энд дуулгахад таатай байна.
Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн хотхоныг Зэвсэгт хүчний хэмжээнд хэрэгжүүлж байгаа “Жишиг хотхон”-ны стандартын дагуу ангийн байрлал, тавиулан, үйлдвэрлэлийн район, албан тушаалтнуудын орон сууцны хотхон гэсэн үндсэн байгууламжтайгаар барих болно.
Өнөөгийн байдлаар тус ангийн төв шалган нэвтрүүлэх байр, 1948 метрийн урттай гадна хашаа, техник шалган нэвтрүүлэх байр, гүний худаг гаргах зэрэг ажлыг бүрэн хийж дуусгасан бол энэ онд цэргийн байр, цэргийн гал тогоо, уурын зуухны барилга угсралтын ажил болон гадна цахилгаан, дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.
Ийнхүү Архангай аймагт Зэвсэгт хүчний анги байгуулагдаж, өнөөдөр ангийн барилгын шавыг тавьж байгаа нь улс орны аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд газар зүйн байршлын хувьд стратегийн чухал ач холбогдолтой бааз суурь болохоос гадна аймаг орон нутгийн төдийгүй төвийн бүсийн хөгжлийн зорилтыг хангахад жинтэй хувь нэмэр оруулах нь гарцаагүй.
Түүнчлэн орон нутгийг дэмжих төр засгийн бодлого, зорилт биелэгдэх, алба хаагчдын ая тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, орон нутагт ажлын байр шинээр бий болох, хүний нөөцөө аймаг, орон нутгаасаа бүрдүүлэх, тэднийг сургаж хөгжүүлэх, амьжиргаа, орлого нэмэгдэх, улмаар орон нутгийн хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалтад оролцох зэрэг бүхий л талын чухал ач холбогдолтой юм.
Цаашид Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас тус ангийг бэхжүүлэх, үйл ажиллагаагаа явуулах төсөв, санхүүгийн болоод бусад орчин нөхцөлийг бий болгох, хүний нөөцийг бэлтгэх, зэвсэг, цэргийн техник, материал хэрэгслээр хангах зэрэг асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэн, дэмжлэг үзүүлэн ажиллах болно.
Мөн Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн офицер, ахлагчийн албан тушаалд нутгийн иргэдийг сонгон шалгаруулж авах, туршилтын хугацаанд ажиллаж байгаа бүрэлдэхүүнийг Үндэсний батлан хамгаалахын их сургуульд цэргийн анхан шатны мэдлэг, дадлага олгож, албан үүрэгт нь сургах, бие бялдар, сэтгэл зүйн хувьд бэлтгэх сургалтыг зохион байгуулна.
Тус ангийн бие бүрэлдэхүүн цаашид хуулиар хүлээсэн болон төр засгаас даалгасан үүргийг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ улсыг хөгжүүлэх стратегийн томоохон бүтээн байгуулалт болон орон нутгийнхаа хөгжил дэвшилд манлайлан оролцоно гэдэгт сайдын хувьд би итгэлтэй байна" хэмээгээд хүндэт зочид төлөөлөгчид, ангийн бие бүрэлдэхүүнд зориулан ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөв
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.130.242)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
18 цаг 25 мин
-
18 цаг 26 мин
-
18 цаг 30 мин
-
19 цаг 35 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин