Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Үйл явдал
/
2023-03-29

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Исланд Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Торир Ибсен, Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ханнес Хансо, Бүгд Найрамдах Эль Сальвадор Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алдонов Франкеко Альварез, Бахрейны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Гассан Мухаммед Аднан Шейху, Данийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Томас Өструп Мөллэр нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Үүрэгт ажилдаа орж байгаад нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд нар хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж буйгаа илэрхийлж, олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.214.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.