Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлээ
Үйл явдал
/
2023-04-01
Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах эрхэм үйлст эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороон дарга Э.Бат-Амгалан санаачлан зохион байгуулсан юм. Эрүүл мэндийн салбарт өнөөдрийн байдлаар 563 эмч, 261 сувилагч, 126 эрүүл мэндийн ажилтнууд ажиллаж байна. Цар тахлын хүнд үед эдгээр алтан гарт, цагаан нөмрөгт баатрууд өөрсдийн амь нас, аюулгүй байдлыг үл хайхран зүтгэснээр аюулт өвчнийг бид даван туулж чадсан юм.
Мөн Баянзүрх дүүрэг дархлаажуулалтаа тэргүүлсэн бөгөөд ололт, амжилт дүүрэн дэлхийн эмч нарын 33 дахь өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ эрүүл мэндийн салбарт ажиллаж буй албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд онцгой анхаарал хандуулан ажиллана. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд, дүүргийн удирдлагуудтай хамтран ажиллах болно гэсэн юм.
Эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудаа дэмжье уриан дор явагдсан хүндэтгэлийн арга хэмжээнд мөн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Эрүүл мэндийн төвийн дарга Г.Ууганцэцэг болон дүүргийн удирдлагууд оролцсон юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.103.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.