Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг "Гуравдугаар сарын 28-наас эхлээд хоёр байршил, гурван уулзварт авто замын хөдөлгөөний чиглэлийн өөрчлөлтийг хийж эхэлсэн. Судалгаанд суурилан зарим нэг чиглэлийн өөрчлөлтүүдийг авч хэрэгжүүлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан замын дагуу оршин суудаг байр, хотхоны оршин суугчдын эсэргүүцэлтэй тулсан. Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажлын баг энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлж байна. Уг өөрчлөлтийг цуцлахгүй, туршилтын хугацаа энэ долоо хоногоор дуусаж байна. Ирэх долоо хоногт туршилтын үр дүнг танилцуулна" гэв. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал С.Адъяасүрэн "Судалгаа тооцоогүй замын хөдөлгөөний өөрчлөлт хийгээгүй. Тооцоолсон судалгаагаа бататгахаар туршилт хийсэн юм. Дэлхийн бусад хотод хийдэг авто замын хөдөлгөөн зохион байгуулалтын аргачлалын дагуу тооцооллыг хийн, хөдөлгөөний өөрчлөлтийг хийж байна. Алтай хотхон, Хөсөг трейдийн баруун уулзварын нэг чигийн хөдөлгөөний өөрчлөлтийг уг нь 21 хоног туршиж, тооцооллоо бататгах байсан. Гэвч иргэдийн нөхцөлөөс хамаараад өнөөдөр 22:00 цагаас туршилтаа түр зогсоож байна" хэмээн тайлбарлалаа. Тэрбээр "Улаанбаатар хотод давхардсан тоогоор өдөрт 430,000 автомашин зорчдог. Эдгээр зорчилтыг зохистой, боломжтой хугацаагаар хурдан түргэн явуулахын тулд өөрчлөлт хийх зорилготой юм" гэдгийг тодотгов.
-
17 цаг 17 мин
-
17 цаг 18 мин
-
17 цаг 22 мин
-
18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин