СУРВАЛЖИЛГА: Хүчирхийлэлийг зогсоох шийдэл нь ХҮН ТА ӨӨРӨӨ
Үйл явдал
/
2023-04-04
“Лантуун дохио” ТББ 10 жилийн ойн хүрээнд “Мартахгүй давтахгүй” консепт үзэсгэлэнг гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 01-ний хооронд Монголын уран зургийн галерейд үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа юм. Уг үзэсгэлэнд аврал эрсээр одсон хүүхэд, эмэгтэйчүүдийн дотоод хашхираан, тэдний оршихуй хийгээд орон зайд очиж шаналлыг нь мэдрэх, хуваалцах, дахин давтахгүй байх шалтгааныг гэрэл зурагт буулгасныг сурвалжлан хүргэж байна

Өрөөг улаан өнгийн гэрлээр гэрэлтүүлсэн нь хүчирхийллээс болж эндсэн хүүхдийн тоо болон ослоос болж нас барсан хүүхдийн зургийг хананд өлгөж нас барсан, алга болсон хүүхдүүдийн кейсийг чанга яригчаар сонсгон, проектороор дүрс үзүүлж өрөөний голд төмөр ор байршуулан улаан утас хаш яаш овоолсон байгааг харахад хүчирхийлэлд өртсөн мянга мянган хүүхдийн цус урсаж буй мэт.

May be an image of 6 people and indoor

 

Улсын хэмжээнд ахуйн осол гэмтлээр сүүлийн гурван жилд 157 мянган хүүхэд өртсөж сүүлийн таван жилд 5152 хүүхэд авто осолд өртсөн гэх судалгаа гарсан.

Хүний сэтгэл гэдэг цэцэгтэй адил, нандин зүйл. Цэцэг амьд байхдаа л үзэсгэлэнтэй, үхсэн хойно нь усалж, арчилахад бүгд оройтсон байх болно. Түүнтэй адил хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, хэцүү зүйлийг даван туулж яваа хүүхдүүд, санамсаргүй ослоор бэртсэн хүүхдүүдийн сэтгэл тийм ч амар сэргэхгүй гандсан цэцэг мэт гэсэн утгыг илэрхийлжээ. Бие дээрх шарх аниж болно гэхдээ сэтгэлийн шарх анидаггүй. Хүчирхийллийг цус нөж, хөх няц байдлаар биш харин хохирогчийн сэтгэл зүйг тодотгосон бүтээл байсан нь ихэд анхаарал татаж байлаа.

May be art of 1 person, standing and indoor

Сүүлийн таван жилд нийт 380157 хүүхэд төрснөөс 2158 нь амьгүй төрөлт байсан бол бэлгийн хүчирхийлэлд өртсөн 1525 хүүхэд, гэмт хэргийн улмаас амиа алдсан 446 хүүхэд байна гэсэн мэдээлэл ч байна.

No photo description available.

10 жилийн өмнө л гэхэд гэр хороолол болон алслагдсан дүүргүүдэд хүүхэд хөгжлийн төв байх байтугай хүүхэд тоглох тоглоомын талбай ч байдаггүй байсан шүү дээ. Тэгвэл одоо бид гурван “ид шидийн орон” төвийг бүтээн байгуулчихсан, тухайн гурван төв маань амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгэхээр энэ бол яалтачгүй бодит шийдэл. Та үүнийг нүдээрээ хараад, биеэрээ мэдрээд зогсож байна гэдэг нь энэ хий хоосон бүтэхгүй мөрөөдөл биш юм.

 

May be an image of 3 people

Сэдэв хүнд, өгүүлэмж хэцүү. Гэхдээ бидэнд ШИЙДЭЛ байгаа... Үзэсгэлэнг үзсэн хүмүүс нүдээрээ биш сэтгэлээрээ харвал, өөрт төрсөн эмзэглэлээ МАРТАХГҮЙ байж чадвал хамгийн том ШИЙДЭЛ нь та ӨӨРӨӨ гэдгийг ухаараад гарах болно.

May be an image of 1 person

“Лантуун дохио” ТББ 10 жилийн ойн хүрээнд “Мартахгүй давтахгүй” нэртэй нөлөөллийн ажлыг хийхээр жилийн хугацаанд төлөвлөсөн. Төлөвлөгөөний эхний ажил нь үзэсгэлэн байсан. Бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд ямар асуудлуудыг хөндсөн, ямар шийдэлийг ирж хайсан, юу бүтээсэн бэ гэдгийг үзэсгэлэнгээрээ харуулахыг зорисон.

Азийн шилдэг гэрэл зурагчин Д.Давааням

No description available.

Лантуун дохион ТББ-ынхандаа 10 жилийн ойн баярын мэнд хүргэе. Өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн хүүхэд хамгаалал, хүүхдийн хүчирхийллийг нэг дор бүх мэдээллийг харуулж байгаа нь сэтгэлд хүрсэн. Одоо үед бид нар байгаа зүйлийг байгаагаар нь үзүүлэх нь түгээмэл байдаг л зүйл болсон. Арван жилийн дараа ямар ч асуудалгүй, дандаа шийдэлтэй үзэсгэлэнгээр уулзахыг хүсэж байна. Үзэсгэлэнг ирж үзээд дор бүрнээ дүгнэлт хийгээд би ямар оролцоотой байх вэ гэдэг бодол санаатай гараасай гэж хүсэж байна.

Гэрэл зураг сонирхогч Б.Дөлгөөн

May be an image of 4 people and people standing

 “Мартахгүй давтахгүй” зэсгэлэнг үзээд дууслаа. Үнэхээр сэтгэл эмзэглэж , тэр олон мянган хүүхдийн амь насны өмнөөс өр өвдөж байна. Золгүй явдалаар, бусдын гарт хэн нэгэн хүүхэд ахин битгий үрэгдээсэй. Тэд инээж, тоглож, аз жаргалтай амьдрах эрхтэй. Хүчирхийллийг үл тэвчигч байж, хэзээд хүүхдүүдийн хамгааллын төлөө байх болноо” гэлээ.

May be art

Уран зургийг ойлгоно гэдэг нь үнэндээ тийм ч хэцүү зүйл биш. Хэдийгээр зарим хүмүүс агуу бүтээлийг судлахад бүх л амьдралаа зориулах нь байдаг ч уран зурагтай харилцаа тогтооход та заавал мэргэжилтэн болох шаардлагагүй. Танаас шаардах зүйл нь ердөө нарийн хэсгийг харах анхаарал, бага зэргийн тэвчээр, өөрийн мэдрэмжин дээрээ буулгах хүлээцтэй байдал юм. Аврал ирсээр орхин одсон хүүхэд бүрийн чимээгүй хашгирааныг урлагийн хэлээр хүргэх үзэсгэлэнг та сонирхож үзээрэй.

May be an image of 2 people and indoor

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.6.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.