Баянхонгор аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга, гишүүд орон нутагтаа хугацаат цэргийн алба хааж буй цэрэг дайчдаа эргэв
Баянхонгор аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Э.Энхбат, гишүүдийн хамт Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид алба хааж буй цэрэг дайчдаа өнөөдөр /2023.04.03/ эргэв. Уулзалтад АЗДТГ-ын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, аймгийн Ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Н.Амарсанаа, Тагнуулын хэлтсийн дарга, дэд хурандаа Р.Мэндбаяр, Шүүхийн шинжилгээний хэлтсийн дарга, хошууч Б.Батдорж, ГХУСАЗСЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар нарын гишүүд оролцов.
ГХУСАЗСЗ-ийн дарга Э.Энхбат, Цэрэг дайчдынхаа амрыг эрэн мэндчилэн, “Зөвхөн 2022- 2023 оны хугацаанд улс орны томоохон бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцон 16,5 тэрбумын өртөг бүхий ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн залуусаараа бахархаж буйгаа онцлоод аймгийн Политехникийн коллежид мэргэшүүлэх, мэргэжилтэй болгох чиглэл дээр аймаг анхаарч дэмжиж ажиллана” гэв.
Өмнөх оноос эхлэн Баянхонгор аймгийн залуучуучууд орон нутагтаа хугацаат цэргийн алба хааж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар манай 13 сумаас цэргийн албанд татагдсан залуус тус дугаар ангид албаа нэр төртэй, амжилттай хааж байна.
Цэрэг дайчдынхаа батлан хамгаалах үйл хэрэгт өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.195.254)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
17 цаг 17 мин
-
17 цаг 18 мин
-
17 цаг 22 мин
-
18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин