Дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах, эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж иргэн “Б”, “Б”, “Т” нарын эзэмшлийн “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгслийн 12 ширхэг “Жи сток” буюу обудыг дугуйн хамт 17-21 насны, “Г”, “Б”, “Н” нар нь бүлэглэн хулгайлсан үйлдлийг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Шалгалтын ажиллагаагаар Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрээс нийт 5 удаагийн үйлдлээр “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгслийн 14 ширхэг дугуй хулгайлсан болох нь тогтоогдоод байна.
Иймд иргэд, та бүхэн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалттай, хяналтын камертай зогсоолд байрлуулах, удаан хугацаагаар хараа хяналтгүй орхихгүй байх, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.
-
16 цаг 19 мин
-
16 цаг 20 мин
-
16 цаг 24 мин
-
17 цаг 29 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин