Хэсэг бүлэг хүмүүс анхаарал төвлөрлийг сайжруулдаг эрүүл мэндийн ундааны үнэ төлбөргүй амталгаа явуулж буй нэрээр метамфетамин (мөс) хольсон ундааг сурагчдад уулгаж байжээ.
Ингэхдээ амталсан хүүхдүүдээс эцэг эхийнх нь утасны дугаарыг бүртгэж авч байсан байна.
Дараа нь гэмт этгээдүүд мөнгө шилжүүлээгүй тохиолдолд мансууруулах бодис хэрэглэсэн хүүхдийнх нь талаар цагдаад мэдээлэхээр сурагчдын эцэг эхийг утсаар сүрдүүлж байжээ.
Ийм хэрэг Ганнам дүүргийн хувийн ахлах сургуулиуд төвлөрдөг хоёр хэсэгт гарсныг цагдаагийн газар бүртгэсэн байна.
Луйврын хохирогч болсон зургаан сурагчийн биеэс хэвийн бус шинж тэмдэг илэрсэн тул эмчлүүлж байжээ.
Өчигдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл дээрх гэмт хэргийн сүлжээг яаралтай илрүүлж, холбогдох этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг хууль зүйн яамандаа үүрэг болгосон юм.
Сөүл хотын цагдаагийн газар дээрх гэмт хэргийг үйлдсэнд сэжиглэгдэж буй дөрвөн хүний гурвыг өнгөрсөн хугацаанд хяналтын камерын бичлэгээр олж баривчлаад байв. Тэгвэл сүүлчийн буюу дөрөв дэх сэжигтнийг Пүрэв гарагийн орой олж баривчилснаа өнөөдөр мэдээлжээ.
Сүүлчийн сэжигтэн болох эмэгтэйг өчигдөр орой Сөүл хотоос зүүн өмнө зүгт 237 км зайтай оршдог Дэгү хотоос баривчилсан байна.
-
15 цаг 9 мин
-
15 цаг 10 мин
-
15 цаг 14 мин
-
16 цаг 19 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин