Өмнөговь аймгийн төвд "БИЧИЛ УУРХАЙ" сэдэвт сургалтыг зохион байгуулж байна
Үйл явдал
/
2023-04-08

Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос "БИЧИЛ УУРХАЙ" сэдэвт сургалтыг Өмнөговь аймгийн төвд зохион байгуулж байна. Сургалтад бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зорилгоор байгуулагдсан нөхөрлөл, хоршооны гишүүд, аймаг сумын байгаль орчны байцаагч, бичил уурхайн асуудлыг хариуцсан мэргэжилтнүүд оролцож байна. Засгийн газрын 2022 оны 296-р тогтоолоор баталсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-д заасан бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, нөхөн сэргээлт зэрэг асуудлаар сургалт 2 өдөр үргэлжилнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.152.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.