БЗД: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучилж, төсөл бичих арга зүйн сургалтад хамрууллаа
Үйл явдал
/
2023-04-08
Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагддаг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, байнгын ажлын байранд зуучлах үүднээс өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн төсөл бичих талаар сургалт орж, оролцогчид энэ талаарх мэдлэгтэй болох юм.
Баянзүрх дүүрэгт 2023 оны байдлаар 9515 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 1127 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьдарч байна. Хүн амын тодорхой хувийг эзэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд болон тэдний гэр бүлд тулгамдаж буй хүндрэл бэрхшээлүүдийг даван туулахад төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал. Тиймээс JCI Central салбар байгууллагаас арга хэмжээг санаачилж, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дэмжиж оролцож байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон бусад байгууллагаас төслийн сонгон шалгаруулалтаа удахгүй зарлана. Энэ цаг үед төсөл бичих талаар сургалт орж байгаа нь бодитой дэмжлэг болж байна гэдгийг оролцогчид хэлж байлаа.
Өнөөдрийн арга хэмжээнд мөн Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл, ажил олгогч аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл оролцлоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.144.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.