Хачигт халдвараар өвчилсөн дөрвөн тохиолдол Говь-Алтай аймагт бүртгэгджээ
Үйл явдал
/
2023-04-08
Энэ он гарснаас хойш Говь-Алтай аймагт хачигт халдвараар өвчилсөн дөрвөн тохиолдол бүртгэгджээ

Тодруулбал, Есөнбулаг сумаас гурав, Дэлгэр сумаас нэг хүн хачигт халдвараар өвчилсөн байна. Энэ жил хачигт халдварын шинжилгээ хийгдэж байгаа голомтод сум бол Баян-Уул, Хөхморьт юм. Өмнөх онд Дэлгэр, Есөнбулаг, Тайшир суманд шинжилгээ судалгаа хийж, хачигт халдварын голомттой гэдэг нь батлагдсан байна.

Сүүлийн жилүүдэд хачигт халдварын өвчлөлийн тохиолдол нэмэгдэх болсон талаар Говь-Алтай аймгийн ЗООНОЗ өвчин судлалын төвөөс мэдээлж, иргэдэд зөвлөмж хүргэлээ.

Хачигт халдварын идэвхжил ихэсч буйтай холбогдуулан иргэдийг хачигт халдвараас сэргийлж онцын шаардлагагүй бол идэвхжлийн үед хөдөө, орон нутагт зорчихгүй байх, халдварын голомттой газраар явах бол тод өнгийн, битүү хувцас өмсөх, хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болох татгалзах, хүүхдээс хол байлгахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.42.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.