Энэ долоо хоногт АНУ болон НАТО-гийн нууцаас задарсан Украины сөрөг довтолгооны төлөвлөгөө хэмээх бичиг баримт сошиал орчинд тарсан юм.
Дөрөвдүгээр сарын сүүлээр хэрэгжих энэхүү төлөвлөгөөний дэлгэрэнгүй Пүрэв гарагт Нью-Йорк Таймс сонинд нийтлэгдэж байв.
Тухайлбал Украины арми нийт 60,000 цэрэг, 250 гаруй танк, 350 гаруй хуягт машиныг уг ажиллагаанд зориулж бэлдээд буй тухай мэдээлжээ. Баасан гарагт Пентагоны төлөөлөгч Нью-Йорк Таймс сонинд тодруулга өгөхдөө “Бид сошиал сүлжээнд тарсан бичиг баримтыг анхааралдаа авч, шалгаж байгаа” гэсэн хариу өгсөн юм.
Дараа нь Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаило Подоляк үүнийг Оросын талаас явуулсан хуурамч мэдээлэл тараах ажиллагаа гэж тайлбарлажээ.
“Зөвлөлт Холбоот Улс задран унаснаас хойш Оросын тагнуулын албад зөвхөн Photoshop болон хуурамч мэдээллийн хог ашиглан өөрийн үйл ажиллагааг нөхөх хэмжээнд хүртлээ доройтсон” гэж тэр твиттер хуудсандаа бичээд хэдийгээр Москвагийн эрх баригчид тасалдуулахыг оролдож байгаа ч Украины сөрөг довтолгоо удахгүй газар дээрээ бодитоор хэрэгжихийг амласан байна.
Дээрх төлөвлөгөөнд Украины дайнд Оросын алагдсан цэргийн тоог харьцангуй багаар буюу 17,500 гэж дурдсан байгаа юм. Эндээс харвал үнэхээр Оросын тагнуулын албад зориуд ийм хуурамч мэдээлэл тараасан байх магадлалтай байна.
Их Британийн батлан хамгаалах яам энэ оны хоёрдугаар сард дайны турш Оросын амссан хүн хүчний нийт хохирлын хэмжээг 40,000-60,000 гэж тооцоолсноо мэдээлж байв.
-
14 цаг 58 мин
-
14 цаг 59 мин
-
16 цаг 8 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин