БНСУ-ын Сөүл хотноо “Монголд үйлдвэрлэв-2023” үзэсгэлэн худалдаа болж байна
Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, Мишээл экспо ХХК, БНСУ-н Дүндэмүн дүүрэгтэй хамтран Монголд үйлдвэрлэв 2023 үзэсгэлэн худалдааг энэ сарын 7-ноос 12-нийг дуустал Сөүл хотноо зохион байгуулж байна
Уг нь үзэсгэлэнд 5 салбарын 20 гаруй аж ахуй нэгж байгууллага 50 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ үзүүлэн тависан байна.
Монголд үйлдвэрлэв 2023 БНСУ-д үзэсгэлэн худалдаа нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгч үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлтэй холбож, хөрөнгө оруулагчдыг татах, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдхүүнийг сурталчилан таниулах зорилготой юм.
Уг арга хэмжээний хүрээнд БНСУ-н Дүндэмүн дүүргийн захиргаа болон тус дүүргийн жижиг дунд үйлдвэрийн газартай хамтран монгол улсын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний экспортлох боломж нөхцлүүдийг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх зах зээлд хамтран ажиллах зорилгоор бизнес уулзалтыг зохион байгуулсан юм.
Дүндэмүн дүүргийн зүгээс манай улсын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн цаашид Монголд үйлдвэрлэв үндэсний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Сөүл хотноо жилд 2 удаа зохион байгуулахаар болсон байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.197.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
15 цаг 1 мин
-
15 цаг 2 мин
-
16 цаг 11 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин