Эмнэлэг иргэдэд оочир дараалалгүй үйлчилдэг болсон уу?
Үйл явдал
/
2023-04-09

Монгол улсад эмнэлгийн байгууллагын хүнд суртал, оочир дараалалын асуудал үргэлж иргдийн уур бухимдалыг хүргэдэг нэг том асуудал байсан билээ. Тэгвэл энэ асуудлыш шийдвэрлэж 2022 онд албан ёсоор эмнэлгүүдийн оочирыг цахимаар өгдөг болгосон. Энэхүү шийдвэр нь эмнэлгийн оочрыг бүрэн арилгаж чадсан уу? Иргэд өдий хүртэл эмнэлгийн кридорт байсан хэвээр байна.

Цахим үндэстэн болж эмнэлгийн оочрыг утсаар болон онлайнаар захиалдаг болсон ч иргэдийн бухимдал тайлагдсангүй. 

Иргэд ямар үйлчилгээ авахаар оочирлож байгаа талаар лавлахад эмчийн хүрэлцээ багатайгаас шалтгаалан шинжилгээний хариу авах, шинжилгээ өгөх, эмчид үзүүлэх зэрэгт өглөөнөөс өдөр хүртэл оочирлож суудаг талаараа хэлсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.97.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.