Дорнод аймгийн Халхгол суманд гарсан түймэрт Нөмрөгийн байгаль хамгаалагчид ажилласан ба одоогоор түймэр асаж байгаа галын туяа харагдахгүй байгаа тухай мэдээллээ.
Нөмрөгийн дархан цаазат газрын баруун эрэг дагуух газар галд өртсөн ба одоогоор зүүн тийш буюу Онгон бүс руу гал ороогүй байна.
Буйр нуурын баруун эрэг дагуу Булан дэрс орчимд шинээр гараад байсан түймрийг унтраажээ.
Халхгол суманд үүлэнд зориудаар нөлөөлөх экспедиц өчигдөр ажиллаж эхэлсэн байна. Өнөөдөр өглөөний 07:10 цагийн байдлаар Халхголын сав нутгаар цас орж, цасан шуурга шуурч байгааг мэдээлэв.
Нэг экспедиц Буйр нуурын зүүн эрэгт байрласан бол нөгөө экспедиц сумын төвөөс баруун зүгт 20 км-т байрлаж зах хэсэгт дайран өнгөрөх хурын үүлэнд нөлөөлж орох хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.167.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
15 цаг 14 мин
-
15 цаг 15 мин
-
15 цаг 19 мин
-
16 цаг 24 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин