Засаг дарга Д.Мөнхсайхан Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай, түргэн тусламжийн тасгийн хамт олонтой уулзав
Үйл явдал
/
2023-04-12
Засаг дарга Д.Мөнхсайхан Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай, түргэн тусламжийн тасгийн хамт олонтой уулзав. Тус тасаг нь жилдээ 14,000 – 16,000 дуудлага хүлээн авч, ард иргэдэд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлдэг байна.
Д.Мөнхсайхан: “Яарсан сандарсан, айсан, өвдсөн зовсон, уурласан янз бүрийн ааш араншинтай олон хүн үйлчлүүлж байгааг ойлгож байна. Гэхдээ тулгамдаж сандарсан иргэний дуудлагад тодорхой хариулт өгдөг, орж ирээд үйлчилгээ авах гэсэн иргэнд шуурхай тодорхой үйлчилгээг үзүүлдэг, хүлээн авах хэсэг болон харилцуурын цаанаас ч зүй ёсны үйлчилгээг жигд хэм хэмжээнд иргэндээ үзүүлдэг байгаад хэвшчихвэл дагаад олон эерэг үр дүн бий болно” гэж зөвлөв.
Мөн аймгийн удирдлага түргэн тусламжийн үйлчилгээ авсан иргэд сэтгэл ханамжаа илэрхийлдэг байх жижиг буланг байгуулж болох саналыг эмнэлгийн удирдлага, тасгийн хамт олонд гаргав.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.201.240)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.