Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хоёр аж ахуй нэгж Баянгол дүүргийн нийт 6 хороонд хог ачилт тээвэрлэлт хийж байна
Үйл явдал
/
2023-04-12
Баянгол дүүргийн 80 хувь нь орон сууц, 20 хувь нь гэр хороолол. Мөн дүүргийн хэмжээнд зах худалдааны төв болон үйлдвэр үйлчилгээний газар ихтэй учраас хог хаягдал их гардаг. Үүнтэй холбоотойгоор иргэдээс хогтой холбоотой санал гомдол их ирдэг бөгөөд “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ нь дүүргийн хэмжээн дэх хог тээвэрлэлтийг 4 бүс болгон хуваан ачдаг. Тэгвэл дүүргийн ЗДТГ-аас хог тээвэрлэлтийг сайжруулах ажлын хүрээнд хэд хэдэн арга хэмжээ аваад байна. Үүнд

НЭГДҮГЭЭРТ:
  • Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дүүргийн нийт зургаан хороонд хог ачилт тээвэрлэлтийг хоёр байгууллагатай 2023 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн гэрээ байгуулан ажиллаж байна. Ингэснээр 1, 2, 4, 25, 27, 28-р хороонд нийт 6 машин өдөрт 3 рейсээр тогтмол хог тээвэрлэлт хийн ажиллаж байн
ХОЁРДУГААРТ:
  • ХОЁРДУГААРТ: Парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд 14 машинаар парк шинэчлэл хийхээр төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал,
    Хог тээврийн тусгай зориулалтын 7 автомашиныг Дүүргийн Төсвийн хөрөнгө оруулалтаар авахаар тендер зарлаад байгаа юм. Мөн Бүгд Найрамдах Беларусь Улсын “МАЗ” үйлдвэрийн тусгай зориулалтын 7 автомашин хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр авах саналаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд албан бичгээр хүргүүлээд байгаа бөгөөд 2021-2022 онд хог тээврийн тусгай зориулалтын 3 автомашин авч парк шинэчлэлийн ажлыг хийж байсан юм.
ГУРАВДУГААРТ: Хог хаягдал ангилан ялгах, дахин ашиглах ажлын хүрээнд:
  • 2022 онд Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19 байршилд хог хаягдал ангилан ялгах зориулалтын сав байршуулсан.
  • 2023 онд мөн Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 34 байршилд хог хаягдал ангилан ялгах зориулалтын сав байршуулаад байна.
  • Хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллаж дахин ашиглагдах боломжтой хог хаягдлыг /шил, лааз, хуванцар, картон/ ангилан ялгах ажлыг 2023 оноос эхлүүлээд байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.36.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.