3Х3 сагсан бөмбөгийн Олимпын оноо олгох “Дэлхийн гран-при” Улаанбаатарт болно
НЗДТГ болон Монголын 3X3 сагсан бөмбөгийн холбоо хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд 3X3 сагсан бөмбөгийн төрлөөр олон улсын тэмцээн уралдаан, сургалт, бусад арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулна
Олимпын оноо олгох, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны “Дэлхийн гран-при” тэмцээнийг 2023 оны зургаадугаар сарын 16, 17-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм. Санамж бичиг байгуулсантай холбоотойгоор тэмцээнийг FIBA 3X3 Ulaanbaatar Mayor Challenger нэрийн дор зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээнд 11 улсын шилдэг багууд оролцож, 150 гаруй улсад тэмцээнийг шууд дамжуулах юм.
Нийслэлийн зүгээс хүүхэд, залуучуудыг чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, Улаанбаатар хотын 118 байршилд 3Х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн байна
Одоогийн байдлаар 34 байршилд уг талбайг байгуулах ажил дуусах шатандаа ороод байна. Түүнчлэн энэ онд дахин 40 байршилд 3Х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.27.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
15 цаг 10 мин
-
15 цаг 11 мин
-
15 цаг 15 мин
-
16 цаг 20 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин