Голомт банк “Enabling Qapital” хөрөнгө оруулалтын сангаас ээлжит санхүүжилтээ амжилттай татан төвлөрүүллээ
Үйл явдал
/
2023-04-13

Голомт банк харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү хялбар, түргэн шуурхай хүргэх, мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор урт хугацааны түнш болох Лихтенштейний Вант улсын “Enabling Qapital AG” хөрөнгө оруулалтын сантай хамтран гурван жилийн хугацаатай 5 сая ам.долларын зээлийн гэрээг дөрөв дэх удаагаа амжилттай байгууллаа.

Тус санхүүжилтээр дамжуулан дунд болон урт хугацаанд санхүүгийн зайлшгүй шаардлага үүссэн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээлийг хүртээмжтэйгээр олгох, ажлын байрны орон тоог нэмэгдүүлэх, хадгалах зэргээр хэрэгцээт санхүүжилтээр нь дэмжих, мөн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зээлүүдийн эрэлт хэрэгцээг ухаалгаар шийдвэрлэх тал дээр илүү анхааран ажиллахад нь туслах олон ач холбогдолтой юм.

Голомт банкны хувьд тогтвортой хөгжлийн зорилт стратегийг үндсэн чиглэлээ болгосноор 2022-2025 онд хэрэгжүүлэх дунд хугацааны “Тогтвортой хөгжлийн стратеги” боловсруулан ажиллаж байна. Үүний хүрээнд 2022 онд бизнесийн болон хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнүүдийн багцаа нэмэгдүүлэх зорилт тавин Автомашины ногоон зээл, Амины орон сууцны ногоон зээл, Тогтвортой, Ногоон бизнесийн зээлүүдийг зах зээлд амжилттай нэвтрүүлээд байна. Мөн 2021 оноос “Эмэгтэйчүүдийг дэмжигч банк”, “Жендэрийн эрх тэгш байдлыг эрхэмлэгч банк” уриан дор эмэгтэй харилцагчдад чиглэсэн төрөл бүрийн сургалт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Enabling Qapital AG / EMF Microfinance Fund хөрөнгө оруулалтын сан нь 2008 онд байгуулагдсан ба санхүүжилтийн үндсэн чиглэл нь хөгжиж буй орнуудын  бичил, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх болон тэдгээрийн боломжийг сурталчлахыг зорин ажилладаг олон улсын байгууллага юм. Тус хөрөнгө оруулалтын сангийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://enabling.ch/ цахим хаягаар хандан авна уу.

Бидэнтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, итгэл хүлээлгэн дахин санхүүжилт олгосон “Enabling Qapital AG” хөрөнгө оруулалтын санд талархал илэрхийлье.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.209.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.