ФОТО: Иргэдийн бүлгийн ажилчид өдөрт таван цагаар ажиллан сард "640 мянган төгрөгийн цалин" авна
Үйл явдал
/
2023-04-13
Хот, нийтийн аж ахуйн тохижилт үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай үүссэн хог хаягдлыг цэвэрлэх иргэдийн бүлэг ажиллаж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба(УБЗАА)-наас 2016 оноос иргэдийн бүлгийг ажиллуулж эхэлсэн юм. Энэ жил төвийн зургаан дүүргийн 120 иргэнийг энэхүү бүлэгт бүртгэжээ. Тэд зуслан, ногоон бүс, Богд уул, Туул, Сэлбэ, Дунд голын ай сав газар, далан, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ил задгай хогийг цэвэрлэх юм. Ингэснээр иргэдийн бүлгийн ажилчид өдөрт таван цагаар, сард 16 өдөр ажиллан 640 мянган төгрөгийн цалин авах юм.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

 

No description available.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа

Хот, нийтийн аж ахуйн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээнд иргэдийн бүлгийг ийнхүү ажиллуулж буйн зорилго нь олон цагаар ажиллах боломжгүй хүмүүс, гэртээ хүүхдээ хардаг эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм. Энэ жилийн хувьд 120 хүн арваннэгдүгээр сарын 30-н хүртэл ажиллана. Иргэдийн бүлэгт ажиллах цагийн хөлсийг бид 8,000 төгрөг болгож нэмэгдүүлсэн, тэгэхээр иргэдийн оролцоо ч өндөр, бүртгүүлсэн хүмүүсийн тоо өссөн байна. Нөгөө талаас, хотын тохижилт үйлчилгээ, цэвэрлэгээнд ажиллах боловсон хүчин бэлдэхэд ач холбогдолтой үйл ажиллагаа болдог.

Иргэдийн бүлгийн төлөөлөл Г.Даваахүү

No description available.

Иргэдийн бүлэгт орж ажиллаад 12 жил болж байна. Бид ихэвчлэн ямар нэгэн албан газарт харьяалагддаггүй, эзгүй газар үүссэн их хэмжээний хогийг цэвэрлэдэг. Өөрийнхөө боломж, цаг завд тааруулж ажиллаад орлоготой болж байгаадаа баяртай байдаг. Энэ жилийн хувьд цагийн хөлсийг нэмэгдүүлсэнд талархаж байна. Хотын зүгээс мөн ажлын хувцас, багаж хэрэгслээр хангаж өгдөг. Иргэдийн бүлэг энэ сард нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт байдаг голын ай сав, далан, цэцэрлэгийн 1.6 сая ам метр талбайг хуваарийн дагуу цэвэрлэх юм.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.249.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.