Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Эрдэмбилэг Төрийн хэмнэлтийн хуулийг удаа дараа зөрчиж, татвар төлөгчдийн мөнгийг ЗҮЙ БУСААР ЗАРЦУУЛЖ байсан хэд хэдэн зөрчил гаргажээ. Тухайлбал Цагаан дээр хараар бичсэн хуулийг уландаа гишгэж 15 сая 420 мянган төгрөгийг хэвлэгч, хувилагч төхөөрөмжийн хор цэнэглэхэд зарцуулсан нь 15.2.4.бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлтийг байгууллагын дотоод сүлжээнд цахим хэлбэрт шилжүүлэх зэргээр бичгийн цаас, хувилагч, хэвлэгчийн хорны зардлыг хэмнэх гэсэнтэй зөрчилдөж байгаа юм.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд хориглосон заалттай байхад сургалт, семинар, зөвлөгөөн хийх зорилгоор “Блю Скай Эйжи” ХХК-тай гэрээ байгуулж 2022 оны 11 сард 26 сая 280 мянган төгрөгийг шилжүүлсэн нь мөн л хууль зөрчсөн үйлдэл болоод байна.
Тэрбээр Ковидын хуулийн дагуу түр томилогдсон албан тушаалтан байсан учир 2023 оны 01 сарын эхээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Хууль бус даргын хууль бус шийдвэрээс үүссэн хохирлыг ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР орлуулан төлж болохгүй биз дээ!!!
-
14 цаг 50 мин
-
14 цаг 51 мин
-
14 цаг 55 мин
-
16 цаг 0 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин