Б.БАТ-ЭРДЭНЭ: Хуулийн хариуцлага хүлээсэн тамирчны мөнгөн шаганлыг ялгүйд тооцогдсон цагт буцаан олгоно
Үйл явдал
/
2023-04-14
Б.БАТ-ЭРДЭНЭ: Пирамидын орой дээр байгаа их амжилт үзүүлсэн зөвхөн спортын амжилтаар төдийгүй бүх талаараа үлгэр дуурайлалтай байх ийм жишиг зарчим олон улсад байна.

Энэ зарчмаар байж чадахгүй гэдэг асуудал их хурал дээр нэлээн хэдэн жил яригдсан. Үүний дагуу 2021 оны аравдугаар сард Боловсрол соёл шинжлэх ухаан спортын байнгын хорооны найм дугаар тогтоолоор засгийн газарт үүрэг чиглэл өгсөн. Энэ тогтоолын ес, аравдугаар заалтад тамирчдын шагнал урамшуулалтай холбоотой асуудлыг тогтоолоор өөрчлөлт оруул, журамдаа өөрчлөлт оруул. Тамирчдын ёс зүйтэй сахилга хариуцлагатай холбож энэ шагналыг нь холбох хэрэгтэй дээрээс нь нийгэмд үлгэр манлайлал нийгмийн сайн сайхны төлөө оролцсон оролцоогоор нь дүгнэдэг журамд шилжье гэдэг ийм үүрэг даалгавар их хурлаас засгийн газарт өгсөн. Үүний дагуу засгийн газар тогтоолын журамд өөрчлөлт оруулаад нэг удаагийн мөнгөн шагнал ч адилхан сар болгон авч байгаа мөнгөн урамшуулалт ч адилхан тамирчдын ёс зүй сахилга хариуцлагатай холбож олгож, хасаж байх, дээрээс нь нийгмийн оролцоогоор нь үнэлдэг дүгнэдэг байх шалгуур тавьж олгох журамд өөрчлөлт орсон. Энд мэдээж хуулийн хариуцлага хүлээсэн хүний мөнгөн шагналыг түдгэлзүүлэх шийдвэр гарсан. Ял шийтгэлгүй гэж тооцогдсон цагаас нь шагнал урамшуулал нь олгогдоод явна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.133.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.