Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 21 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/900 дугаар захирамж, 2022 оны А/664 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Ард Аюушийн гудамж, Өргөө кино театрын уулзвараас E Mart худалдааны төв хүртэлх зам талбайд “Түгжрэлийг бууруулахад чиглэсэн шулуун коридор бүхий дугуйн болон явган замын зураг төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж эхлээд байна.
Энэхүү ажлыг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэнгээр ахлуулсан Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж, тохижилтын ажил хийхээр төлөвлөгдсөн нийтийн эзэмшлийн зам талбайд 22 ТҮЦ байршиж буйг танилцуулж, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд саадгүй явуулахад ТҮЦ-үүдийг чөлөөлөх талаар хэлэлцлээ. ТҮЦ-ээр Амь зуугчдын холбооны төлөөллүүд Зохицуулах зөвлөлийн хуралд оролцож, нийт иргэдийн эрх ашгийн төлөө нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, Нийслэл хотынхоо бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж тухайн байршилд байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн энэ үеэр Смарт карт цэнэглэдэг гэрээтэй 2 ТҮЦ-ийн байршлыг нүүлгэн шилжүүлж тавих асуудлыг дүүргийн 13-р хорооны Засаг даргад үүрэг болгов.
-
14 цаг 55 мин
-
14 цаг 56 мин
-
16 цаг 5 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин