Х.НЯМБААТАР: Гадаад руу оргон зайлсан этгээдийн талаар баттай мэдээлсэн иргэнийг 10 мянган ам.доллараар УРАМШУУЛНА!
Г.Золбаяр
Үйл явдал
/
2023-04-14

Хууль зүй дотоод хэргийн сайд х.Нямбаатар Засгийн газраас хэрэгжүүлж буй авилгатай тэмцэх ажиллагааны ШУВУУ буюу гэмт хэрэг зөрчилд шалгагдаж байгаад гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг эх оронд нь авчирч, хохирлыг барагдуулах ажиллагааны явцын талаар мэдээлэл өглөө.

Энэ талаар хэлэхдээ: Тэрээр “Засгийн газраас хэрэгжүүлж буй авилгатай тэмцэх “Шувуу ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд иргэдээс мэдээлэл авах ажлыг идэвхижүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэхдээ “Шувуу” ажиллагаатай холбоотой мэдээлэл өгсөн иргэнд мөнгөн урамшуулал олгох нь зүйтэй гэж үзсэн. Иргэд гэмт хэрэг үйлдээд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын үед гадаад улс руу оргон зайлсан хүмүүсийн талаарх мэдээллийг:авилгын мэдээллийн төвийн 11-11 утсанд өгч, тэрийг хууль хяналтынхан баталгаажуулж, үнэн бодитой байвал тухайн мэдээлэл өгсөн иргэнийг 10 мянган ам.доллараар урамшуулахаар шийдвэрлэсэн.

Одоогийн дагаж мөрдөж байгаа хуулийн хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх чиглэлд иргэдээс мэдээлэл авахдаа мөнгөн урамшуулал олгодог. “Шувуу” ажиллагааны хүрээнд дөрөвдүгээр сарын 5-ны өдөр сэжигтэн Т.Бадамжунайг Филиппин улсаас шилжүүлэн авсан. Одоо хуулийнхан мөрдөн шалгах ажлаа хийж,шүүх гэм буруутай эсэхийг шийдэх учиртай. Т.Бадамжунайг авчирсаны дараа АТГ-ын Мөрдөн шалгах албатай иргэн Төгсбаяр Унгар улсаас холбогдоод өөрөө эх орондоо ирж хэргээ шалгуулж байна.энэ хүн нь Эрүүгийн хуулийн 22.1.2-т холбогдуулан шалгаж байгаа. Мөн иргэн Болортуяа БНСУ-аас мөрдөгчтэйгөө холбогдож Монголдоо ирээд хэргээ шалгуулж байгаа. Тухайн иргэдэд хилийн хориг тавих, таслан сэргийлэх арга хэмжээг авч, хуулийнхан мөрдөн шалгах ажлаа хийж байна. энэ хүмүүсийн гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх шийднэ. Мөн удахгүй БНСУ-ын хууль сахиулах байгууллагуудтай хамтран хэд хэдэн хүнийг албадан авчирна. Одоогоор нэрийг нь зарлах боломжгүй. Нэг зүйл дээр том дэвшил гарсан. АТГ байгуулагдаад 17 жил болсон ч улс орнуудаас авлигын гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг шилжүүлэн авчирч байгаагүй. Харин “Шувуу” ажиллагааны хүрээнд шилжүүлэн авч ирэх ажилд үр дүн гарч байгаа нь сайн гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.180.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.