Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: Д.Сумьяабазарыг юу гэж уучлалт гуйсныг би хараагүй байна. Ажил албатай хүмүүс нэгэнт одоо иймэрхүү зүйл яригдсан бол манай эцэг эх удам судар үр хүүхэд, охин хүүхэдтэй минь холбоотой хүн сонсохын аргагүй гүтгэлгүүд явсан. Үүндээ уучлалт гуйна гэж байсан. Бодвол тэрийгээ л хийсэн байлгүй дээ.
Миний зүгээс Их хурал, Засгийн газар, төр засаг бүх талаар хотын асуудлуудыг дэмжиж, хөрөнгө санхүү, төсвийг шийдвэрлэж байна. Өмнөх ажлаа хий гэх ажил хэргийн шаардлагыг тавьдаг. Өнгөрсөн намраас хойш сошиалаар миний эцэг эх, удам судрыг үгүйсгэсэн. Үр хүүхэд тэр дундаа охин хүүхэд рүү минь чиглэсэн хүн сонсохын аргагүй гүтгэлэг, доромжлолууд явсан. Бизнес аж ахуйтай холбоотой улс төрд орохоосоо өмнө хийж байсан ажил төрөлтэй минь холбоотой компанит гүтгэлгүүд олон нийтийн сүлжээгээр явсан. Тэрэндээ өөрөө ирж надаас уучлалт гуйсан. Тэрхүү асуудалтай холбоотойгоор олон нийтийн өмнө ийм асуудал ярьсандаа, хийсэндээ, хэлсэндээ өөрөөс чинь болон танай гэр бүл, үр хүүхдээс албан ёсоор олон нийтийн өмнө уучлалт гуйна гэж хэлээд явсан Би Улс төрд ороод 4-5 жил болж байна. Энэ хугацаанд өөрийнхөө болон бусад гэр бүлийн гишүүд аж ахуйн нэгжтэй хууль зөрчиж олгосон, хулгай зэлгий хийсэн асуудал бол байхгүй. Өчнөөн гэр орон барилга байгууламж бизнес аж ахуй бараг л Улаанбаатар хотын бүх газрыг авчихсан юм шиг л хэдэн сар, долоо хоногийн турш бөөн гүтгэлэг явсан шүү дээ. Үүндээ хотын дарга нь өөрөө уучлалт гуйсан гэлээ.
-
14 цаг 10 мин
-
14 цаг 11 мин
-
14 цаг 15 мин
-
15 цаг 20 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин