Б.БАТТӨМӨР: Оюутолгойн ДАЛД УУРХАЙ олборлолтоос бид АШИГ ХҮРТЭЖ ЧАДАХ уу гэдгийг асууна!!!
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Оюу толгойн далд уурхайн асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуулга"-ын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Оюутолгой төсөл 2021 онд 163 мянган тонн зэсийн баяжмалыг экспортод гаргаж, 1.9 тэрбум долларын орлого олсон статистик байдаг. Сая далд уурхай ашиглалтад орлоо. Далд уурхай ашиглалтад орсноор борлуулалтын хэмжээ 5 дахин нэмэгдэх боломжтой болж байна.
Оргил ачааллын үе нь 2028-2030 он байна. 2036 он хүртэл үргэлжилнэ гэж тооцож байна. Энэ оргил ачааллын үед 500 мянган тонн зэсийн баяжмалыг үйлдвэрлэж экспортод гаргана. Энэ үзүүлэлтээрээ дэлхийн зэсийн 4 том компанийн нэг болж байгаа. Тэгэхээр Монгол Улс гадна талдаа зэсийн том тоглогч болж байгаа нь харагдаж байна. Гэтэл үр ашиг нь ямар байх нь тодорхойгүй. Монголын ард түмэн мэдээлэлгүй байна.
- Монгол Улс хэдэн оноос эхлээд ногдол ашиг авах вэ? Оюу толгойн нээлтийн үеэр 2032 оноос ашиг авна гэх тоог хэлж байгаа.
- 2023-2041 онд Оюу толгойн далд уурхайн ашиглалт дуусна. 2041 онд Монгол Улсад хэдий хэмжээний орлого орох вэ? Бусад эдийн засгийн мэдээллийг дэлгэрэнгүй мэдээллийг өгөөч.
- Гүний уурхай ашиглалтад орсноор энэ уурхайд хэрэглэгдэх усны хэмжээ, төлбөр тооцоо нь ямар байх вэ?
- Нэг тонн зэсэнд байгаа алтны хэмжээ, ямар хэмжээний алт авах вэ? Бусад дагалдах элементүүд ямар байх вэ?
- Монгол Улс лабортари байгуулах уу аль эсвэл Оюу толгой дээр байгаа лабортари дээр ажиллах уу?
- Гарч байгаа алтнаас Монгол банк тодорхой хэмжээнд худалдаж авах боломж байгаа юу?
- Монгол Улсын нийт өр 33,4 тэрбум доллар байгаа. Үүнээс Засгийн газрын өр 8 тэрбум доллар байгаа. 2021 он хүртэл үүссэн 2,3 тэрбум долларыг тэглэсэн. Гэтэл гадаадаас авсан өрнөөс хасагдаагүй байна. Энэ чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ?
- Монгол Улс нэг хүнд ногдох гадаад өрөөрөө дэлхийд тэргүүлж байгаа. Энэ өрийг багасгах чиглэлээр юу хийж байгаа вэ?
- 2021 оны Оюун толгойн ордоос Монгол Улсын хүртэх ашгыг нэмэгдүүлэх тухай 103-р тогтоол гарсан. Энэ тогтоолын хэрэгжилт ямар байна вэ? гэх нийт 9 асуудлаар асуулга тавьсан" гэлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.29.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
14 цаг 4 мин
-
14 цаг 5 мин
-
15 цаг 14 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин