Шинээр баригдах орон сууц нь 1-р давхартаа үйлчилгээний талбайтай, 2-16 давхартаа 1-3 өрөө байрны сонголттой нийт 580 айлын 4 блок барилга баригдахаар төлөвлөсөн бөгөөд амрах талбай, тоглоомын талбай, чийрэгжүүлэх талбай, тохижилтын талбай, чөлөөт талбай ногоон байгууламжийг иргэд, оршин суугчдын аюулгүй байдал, ая тухыг бүрэн хангахуйцаар шинэлэг өнгө төрх орчин үеийн шийдлийг шингээсэн байхаар тооцож төлөвлөсөн.
Тус байрны 100 орчим өрхийн 400 гаруй иргэд 2021 оноос хойш орон сууцгүй түрээсийн байраар амьдарч байгаа ба төсөл хэрэгжсэнээр иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжрах юм.