Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, нутгийн баруун болон өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +5 +10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +18 +23 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +14 +19 градус, бусад нутгаар +9 +14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +5 +7 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. +6 +8 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +5 +7 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 100 хувь, агаарын даралт 846 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
-
13 цаг 14 мин
-
13 цаг 15 мин
-
13 цаг 19 мин
-
14 цаг 24 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин