СХД: Тоног төхөөрөмжийн дэмжлэг авсан иргэд туршлага солилцлоо
Үйл явдал
/
2023-04-18
Дэлхийн зөн олон улсын байгууллагаас Монгол Улсад Өрхийн амьжиргаа даван туулах чадавхыг бэхжүүлэх “ТӨГСӨЛТИЙН АРГАЧЛАЛ” техникийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөрт дүүргийн 31 дүгээр хорооны өрхийн бизнес эрхэлдэг 87 иргэн хамрагдаж, тоног төхөөрөмжийн дэмжлэг аван бизнесээ өргөжүүлсэн байна. Тухайлбал, хоол үйлдвэрлэл, оёдол, эсгүүр, дугуй засвар, гагнуур, молоток, нарийн боовны үйлдвэр, цагаан идээний үйлдвэр, махны лангууны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн дэмжлэг авчээ.
Эдгээр техник тоног төхөөрөмжийн дэмжлэг авсан өрхүүд өнөөдөр хорооны байранд “Хамтдаа хөгжье” нэгдсэн уулзалтаа хийж, туршлага солилцлоо. Энэ үеэр дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв, Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, иргэд хэрхэн төсөл, бизнесээ өргөжүүлэх хөнгөлттэй зээлд хамрагдах талаарх мэдээллийг өгөв. Мөн “Төгсөлтийн аргачлал” төсөлд хамрагдсан иргэд бусдадаа туршлага хуваалцаж байлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.184.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.