Өмнөговь аймгийн засаг дарга болон албаны бусад хүмүүс хугацаат цэргийн алба хаагчдаа эргэлээ
Үйл явдал
/
2023-04-18
Хилийн 0168 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж буй Өмнөговь аймгийн байлдагчдаа эргэн, аймгийн Засаг дарга Р.Сэддорж, аймгийн ЗДТГ-ын
ХЭЗХ-ийн дарга Б.Батдорж, Цэргийн штабын дарга хурандаа Д.Эрдэнэбаяр, болон сумдын ЗДТГ-ын дарга нар Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг, Сулинхээрийн отрядад ажиллаж байна.
Хувьсгалт тэмцлийн ахмад зутгэлтэн, эрэлхэг хилчин, хурандаа Э. Халтарын нэрэмжит Цэргийн гавьяаны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Сулин хээрийн отрядад эр цэргийн албаа нэр төртэй хааж байгаа дайчиддаа аймгийн удирдлага халуун талархал дэвшүүллээ.
Монгол Улсын оршин тогтнохуй, үндэсний аюулгуй байдал, улсын өмнөд хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалж буй ангийн бие бүрэлдэхүүнд Монгол Улсад Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг хүргэлээ.
Тус ангийн цэргийн байр, сургалтын орчинтой танилцаж, ажлын хэсгийн бүрэлдэхүүн харьяа сумдын цэргүүдээ хүлээн авч уулзлаа.
Мөн аймгийн Засаг дарга гарын бэлэг гардуулж, засаг даргын уулзалтыг байлдагчдын ар гэр цахимаар хүлээн авч байна
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.176.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.