ЗГ: УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож ХОЛЬМОГ ТОГТОЛЦООГООР сонгууль явуулах ХУУЛИЙН ТӨСӨЛ өргөн барьжээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-04-19

Монгол Улсын Засгийн газраас УИХ-д “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн бариад байна. Дээрх хуулийн төсөлд УИХ нэг танхимтай байх, УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно. Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгодог болж дахин дэвшүүлэхгүй байх гэсэн заалтуудыг тусгажээ.

Дээрх хуулийн өөрчлөлт 2023 оны 05 дугаар сард УИХ-ын чуулганаар хэлэлцэн баглагдвал ирэх намар буюу 10 дугаар сард УИХ-ын сонгууль явагдах боломжтой юм. МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улстөрийн намын удирдлагуудтай хийсэн “ШИЛЭН НАМ” уулзалтын үеэр “Та бүхэн дэмжвэл МАНай нам ирэх намар УИХ-ын ээлжит сонгуулийг явуулахад татгалзах зүйлгүй. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлт орсон цагт л боломжтой” хэмээн ярьсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.200.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.