Баянзүрх дүүрэгт “Бага насны хүүхдийн эрүүл мэнд, хамгаалал” төслийн нээлт боллоо
Үйл явдал
/
2023-04-20
НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гүүд Нэйборс Олон улсын байгууллагаас энэхүү төслийг хамтран хэрэгжүүлж байна.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгийн багш нарт бага насны хүүхдэд эрх, хамгааллын суурь ойлголт, амны хөндийн эрүүл мэндийн дадал хэвшлийг олон хувилбарт хэрэглэгдэхүүний тусламжтай, оролцоонд суурилсан аргаар хүргэх аргачлал эзэмшүүлэхэд оршиж байгаа юм. Энэ хүрээнд
- Бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл ахуй болон хүүхдийн эрх хамгааллын сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүнийг бэлтгэх
- Цэцэрлэгийн арга зүйч, эмч, эцэг эхчүүдээс бүрдсэн дэмжих бүлгийг Баянзүрх дүүргийн 25 цэцэрлэг дээр байгуулах
- Баянзүрх дүүргийн 25 цэцэрлэгийн 50 багшийг Хүүхдийн эрх, хамгааллыг дэмжих төслийг сургагч багшаар бэлтгэх
- Ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд, тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагчдад амны хөндийн эрүүл ахуй болон хүүхдийн эрх, хамгааллын сургалт зохиох
зэрэг тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.
“Бага насны хүүхдийн эрүүл мэнд, хамгаалал” төслийн нээлтэд БШУЯ, ЭМЯ-ны төлөөлөл, Баянзүрх дүүргийн Хууль зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, Гүүд Нейборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Жу Сүн Хён зэрэг холбогдох албаныхан оролцлоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.219.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.