Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Оюутолгой"-н Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Н.Багабанди өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөний дагуу чөлөөлж түүний оронд Монгол Улсын Ерөнхий сайдын уул уурхайн бодлого хариуцсан зөвлөх Жамбалдоржийн Таныг томиллоо. Тэрбээр 2007 онд АНУ-ын Юта мужчин "Васач Академи" бүрэн дунд сургуулийг төгссөн бөгөөд 2011 онд Харвардын их сургуулийг эдийн засагч, Зүүн Ази судлалаар баклаварын зэрэгтэй төгссөн анхны монгол оюутан юм.
2012-2013 онд Куинсландын их сургуульд "Байгалийн баялаг, байгаль орчны чиглэлээр, 2016 онд Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлэгийг хүртэж, Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан.
2011-2012 онд Дэлхийн уул уурхайн могулуудын нэг Рио Тинтогийн Австрали дахь компаниад Технологи, инновацийн хэлтэст бизнесийн шинжээч, 2012-2013 онд "Нортпаркс" зэсийн гүний уурхайд бизнесийн шинжээч, 2013-2015 онд Оюу Толгой компанийн Нэгдсэн төлөвлөлт болон үйл ажиллагааны төслийн дунд болон урт хугацааны төлөвлөлтийн шинжээчээр, 2017 оноос зѳвлѳх үйлчилгээний тэргүүлэх фирм Маккэнзи компанид тус тус ажиллаж байсан.
-
13 цаг 20 мин
-
13 цаг 21 мин
-
13 цаг 25 мин
-
14 цаг 30 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин