Хүний биеийн стресс юунаас үүсдэг вэ? Хүн стресстэхгүй байхын тулд юунд анхаарах вэ?
Бид өөрт тохиолдсон ямар нэг сөрөг үр дагаврыг стресстэй холбож ойлгодог. Эрдэмтдийн судалгаагаар гурван хүн тутмын хоёр нь стрессийн түвшинд хүрч мэдрэлийн ядаргаанд ороход ойрхон байна гэж үздэг. Хүний биед тодорхой хэмжээний стресс үүсдэг. Амархан уурладаг, эсвэл амархан уйлдаг хүмүүс СТРЕССТ их өртдөг. Удаан шийдвэрлэж чадаагүй асуудлаас болж мэдрэлийн ядаргаанд ордог.
Бид МЭДРЭЛИЙН ЯДАРГАА гэхээр ямар нэг өвчний суурь шалтгаантай холбож ойлгодог. Гэтэл СТРЕССЭЭС үүдэлтэй гэхээр сөрөг нөлөө их байх нь, тиймээ?
Мэдрэлийн ядаргаа нь тухайн хүний биеийн бүх эрхтний тогтолцоо дээр мэдрэл гэдэг зүйл явж байгаа. Бид мэдрэлийн ядаргааг маш энгийнээр хүлээж авдаг. Оюун санааны өөрчлөлт /анхаарал муудах, ярианы өнгө аяс өөрчлөгдөх, ойлгохгүй амархан мартах/ эхний ээлжид үүсэж байгаа. Мөн анхаарал төвлөрөлт муудах, мартах, санах, толгой өвдөх, ойр орчмын хүмүүстээ уур бухимдлаа илэрхийлэх зэрэг нь оюун санааны стресс юм. Бидний мэдрэл зүрхийг хэдэн удаа цохилуулах уу, ходоодны шүүрлийг хэр ихээр ялгаруулах уу, зэрэг энэ бүгдийг мэдрэл хариуцаж байдаг. Оюун санааны өөрчлөлт гарах, Зүрх дэлсэх, ходоодны шарх үүсэх, бусад өвчлөлүүд үүсдэг.
Стрессийг хэрхэн давах вэ?
Стрессээ даван туулах зөв аргыг олох нь хамгийн чухал. Стресстэй явсаар байгаад мэдрэлийн ядаргаанд ордог. Тэгээд нэг дусал хийлгээд, эмнэлэгт хэвтээд стрессээ даван туулж байна гэж боддог. Удаан шийдвэрлэж чадаагүй асуудлууд таныг стресст оруулж буй хамгийн том асуудал. Хэрхэн даван туулах вэ гэхээр тухайн асуудлаа ойлгомжтой байдлаар хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй. Ажлын стрессийг гэртээ орохдоо хаалганы цаана орхих хэрэгтэй. Ажлын хаалгаар орж ирэхдээ ч мөн адил асуудлуудаа мартах хэрэгтэй. Гадуур алхах, дугуй унах, спортоор хичээллэх, сэтгэл зүйч ярилцаж зураг зурах дуртай ажлаа хийх, стрессийг үүсгэдэггүй хүмүүстэй нөхөрлөх зэргээр стресс тайлдаг гол аргуудыг хайх нь үр дүнтэй.
Танд баярлалаа.
-
14 цаг 1 мин
-
Уржигдар 10 цаг 06 мин
-
2025-01-13