Физикийн ухааны доктор Н.ТЭГШБАЯРТАЙ ярилцлаа. Тэрбээр УИХ-аар баталсан “Цөмийн энергийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн эрдэмтдийн багт орж ажилласан нэгэн юм. Мөн Уран, Газрын ховор элементийг ашиглах нь зөв, цаг нь болсон хэмээн мэдэгдээд буй цөөн мэргэжилтний нэг. Харин олон нийтийн зүгээс уул усаа ухуулахгүй, байгалийн баялагаа үлдээх ёстой гэсэн байр суурь илэрхийлээд байгаа юм.
Сайхан өвөлжиж байна уу, та? УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа. Ажлын хэсэгт байсан хүний хувьд энэ хуулийн ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
Энэ хуулийг өөрчилж байгаа гол зорилго нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц улсад хийсэн албан айлчлалын хүрээнд тохиролцсон Уран олборлох төслийг эхлүүлэхтэй холбоотой юм. Цөмийн энерги, Уран хоёр бол нэг зоосны хоёр тал гэсэн үг. Салшгүй холбоотой энэ хуулийг яг зөв цагт, хамтарсан Засгийн газрын үед зориг гарган УИХ-аар батлуулж, зарчмын чанартай өөрчлөлт хийлээ гэж бодож байна. 27 жилийн өмнө нь Монгол Улсад Ураны хайгуул, олборлолт эхэлсэн. Үндсэндээ ийм олон жил гацчихсан байсан. Үүнийг ажил хэрэг болгож, Ураны төслөө эдийн засгийн эргэлтэд оруулахад чухал ач холбогдолтой байсан учраас тэр. Энэ хуулийн гол онцлог нь цөмийн хог хаягдлыг Монгол Улсад булшлахгүй гэсэн хатуу заалтыг оруулж чадсанаараа ач холбогдолтой.
Шинэ оны дараагаас Засгийн газар Ураны салбарын хөрөнгө оруулагчтай гэрээ хийгээд том төсөл эхлэхээр болж байна. Харин энэ гэрээ Монгол Улсад ашигтай байж чадах болов уу...?
Бид өмнөх алдаагаа давтаж болохгүй. Оюутолгойн гэрээний алдааг дахин давтахгүйн тулд л Ураны төслийг Монгол Улсад ашигтай хэлбэрээр, өсөн нэмэгдэх АМНАТ-ын бодлогыг оруулж ирсэн нь зөв. Газар дороос баяжуулах аргаар Уран олборлох энэ төслийг хэрэгжүүлэхээр ярилцсан. Энэ бол дэлхий дээр байдаг л арга. Казакстан улс энэ аргаар уранаа олборлож, дэлхийн тэргүүлэгч экспортын орон болсон. 27 жилийн өмнө бид энэ төслөө эхлүүлсэн бол Казахстантай адил хөгжих боломж байсан. Бид ийм л боломжоо бодитоор алдсан гэсэн үг. Казахстан улс дотооддоо санал асуулгад оролцсон иргэдийнх нь 71 хувь нь Ураны төсөл хэрэгтэй, зөв юм байна гэсэн байна. Манай нийгэм ч бас цөмийн энерги ашиглах асуудал нь уран олборлож эхэлсэнтэй холбоотойгоор 10 алхам урагшиллаа гэж ойлгож болно.
Уран олборлохтой холбоотойгоор АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГУУЛАГДАХ уу гэдэг асуудал зүй ёсоор үүсэж байна. Бид байгуулж чадах болов уу?
Цөмийн энерги ашиглаж Монголын нөхцөлд таарсан Атомын цахилгаан станц байгуулах бүрэн боломжтой. Усаар, давсаар, хийгээр хөргөлтөө шийддэг цахилгаан станцууд дэлхийд олон бий. Энэ төслөөс нэгийг нь тохируулаад цахилгаан станц байгуулчихвал ядаж Улаанбаатар хот УТААГҮЙ БОЛОХОД нэмэртэй юм даа. Аймшигт утаанаас Атомын цахилгаан станц аварна, утааны хороос Уран аварна гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй.
Эрчим хүчний реформд ч Ураны төсөл чухал нөлөөтэй байх нь шүү...?
Нар, салхи, ус, цөм гээд олон төрөлт хувилбартай, оновчтой шийдлээр цахилгаан, эрчим хүчнийхээ асуудлыг бүрэн шийдэх боломжтой. Реформ хийнэ гэдэг бол үнэ чөлөөлөхийг хэлж байгаа юм. Энэ салбар дахь төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшилд шилжүүлж, өрсөлдөөн бий болгох цаг нь болсон. Хэдэн төгрөгөөр үйлдвэрлээд хэдээр зарахаа өөрөө шийддэг зах зээлийнх горимд оруулах л ёстой. Гурилынхаа үнээр талхаа зарах юм бол тэр цех дампуурдагтай адил ийм л юм болно.
Уран, Газрын ховор элемент гээд стратегийн чухал төслүүдийг хөдөлгөх нь зүйтэй гэж та хэлсэн. Үүнээс болж хэсэг иргэд үл ойлголцол үүссэн бичлэг байна. Та бэртэж гэмтээгүй биз дээ?
Би зүгээр ээ, яагаач үгүй. Санаа зоволтгүй. Харин иргэд маань ямар ч мэдлэггүй, муйхар байгаад л харамссан. Би бол өндөр технологи, ус төрөгчийн эрчим хүчийг ашиглах ёстой, атомын эрчим хүчийг ашиглах ёстой, газрын ховор элементийг ашиглах ёстой, бодлогын баримт бичигтэй болгож экспорлох ёстой, өөрийнхөө бүтээсэн пуужингаар өөрийнхөө улсын хиймэл дагуулыг тэнгэрт гаргах ёстой гэсэн байр суурьтай байдаг хүн. Яг энэ байр сууриа хамгаалдаг. Өнөөдөр нэг юм ярьж, маргааш нь өөр зүйл ярьж буцдаг нь би биш. Над руу баахан хүн ямар ч аргумент, үндэслэлгүйгээр дайрсан. Манайхаас бусад орны иргэд АВЛИГАЧИД РУУГАА ДАЙРДАГ, манайхан чинь ЭРДЭМТЭД РҮҮГЭЭ дайрдаг нь сонин. Зүг чигийг нь гаргаж, зүглүүлээд явж байгаа хүн рүүгээ дайрах чинь ямар ёс зүй вэ...?луужингаа эвдэж буй хэлбэр шүү дээ. Би ямар төрийн бодлого гаргасан биш жирийн л нэг эрдэмтэн хүн. Буруу бодлого гаргасан төр рүүгээ дайрдаг болоосой, тэр иргэд.
Бас нэг анхаарал татаж буй зүйл бол Нарансэвстэйн боомтыг нээх нь буруу гэдэг иргэдийн эсэргүүцэл яваад байна. Уг нь баруун аймгийнханд том боломж нээгдэх гээд байдаг.
Юмыг жаахан бодож, эрүүлээр харцгаая. Эртний түүхтэй Богдхан уулаа тойруулаад Улаанбаатар хотоо барьчихсан бидэнд Нарансэвстэй рүү, ганц машин зам тавьчихад яагаад болдоггүй юм. Машин зам тавилаа гээд тэндэхийн Мазаалай, Хавтгай үхэхгүй. Ганц зам тавилаа гээд Галбийн говь сүйрэхгүй. Эсэргүүцэхийн донтой нөхдүүд жаахан учиртай байгаарай. Би АНУ, Англи, Хятад, Дубай гээд улсуудаар явж байсан. Тэд үндэсний паркийнхаа хажуугаар зам тавьчихсан тэндээсээ мөнгө олж байна. Бид яагаад Нарансэвстэйг нээгээд байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлж, мөнгө олж болохгүй гэж. Тэр зэрлэг амьтдыг үзэх гэж харин ч их жуулчин ирнэ шүү дээ. Эерэг талаас нь боддог над шиг хүнд бол энэ чинь боломж шүү дээ.
-
Уржигдар 19 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
Уржигдар 15 цаг 56 мин
-
Уржигдар 15 цаг 50 мин
-
Уржигдар 15 цаг 39 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 31 мин
-
Уржигдар 11 цаг 28 мин
-
Уржигдар 11 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 57 мин
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 07 мин
-
2024-12-19
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
2024-12-19
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин