Тэрбээр, "Намайг ТЕГ-ын даргаар очихоос өмнө ТЕГ-ын даргаар Б.Ариунсан, УЕП-оор Д.Дорлигжавыг байх үед шалгаж эхэлсэн асуудал. Г.Эрдэнэбат прокурор бид хоёр үргэлжлүүлж шалгасан гэсэн үг. Үнэнийг хэлэхэд нууцын зэрэглэлээс гаргаж өгдөггүй. Би олон ч удаа хүсэлт тавьсан. Шоронд хэвтэж байхдаа хүртэл эхнэр хүүхдээрээ дамжуулан "нууцын зэрэглэлээс гаргаж өг" гэж тухайн үеийн ҮАБЗ-ийн гурван даргад хүргүүлж байлаа. Хурц нарын хэрэг гээд л ярьдаг. Үүнийгээ бас нууцын зэрэглэлээс гаргачих. Тэгэхээр бүх зүйл тодорхой болно. Бидэнд яаж ял тулгаж байсан нь. Одоо хөөс арилж байна. Хатуухан хэлчихье. Энэ бол хоёр хоригдлын хооронд хэргээ яриад зодолдоод байгаа асуудал шүү дээ. Ц.Нямдоржийг сайд байхад эрүүдэн шүүлт жинхэнэ аюултай байсан. Өчигдөр Ц.Нямдорж өөрөө гарч ирж байгаа нь улс төрийн хэрэг. Улстөрийн хэрэг гэдэг нь бүр тодорхой болчихлоо. Тэтгэвэрт гэртээ хэвтэж байсан өвгөн гарч ирээд шоу хийгээд л болоогүй шүү. Магадгүй бүх юмны эхлэл ч байж магадгүй. 2017 оны үес Ж.Батзандан, Ц.Нямдорж хоёр ээлжилж гарч ирээд захиалагчийг зарлана гэцгээсэн биз дээ. Тэр бичлэгүүд байгаа. Өнөөдөр хэдэн он бэ. Энэ асуултыг тэднээс асуух ёстой. Захиалагч нар нь хаана байгаа юм? Тэд нар захиалагчийг яаж мэдээд байгаа юм. Та нар Анхааралтай хараарай. Биднээс хойш ажлын хэсгийг тараачихсан. Миний сонссоноор дахиад л тараагаад байна. Өөр хүнд шилжүүлээд л тараагаад, Ц.Нямдоржийн арга. Чиглэл өгч заадаг хүн шүү дээ. Бид өөрсдөө бүх зүйлд дүн шинжилгээтэй хандах ёстой. Ц.Нямдорж бол аюултай тоглогч. Өнөөдөр МАН-ын удирдлагуудыг шантаажилж, энэ хэргийг хэрэгсэхгүй болгох зам руу түлхсэн байх гэж хардаж байна. Та бүхэн өөрсдөө сайн мэдээлэл ухаад үзвэл Ц.Нямдорж бол надаас 10 дахин их ял авах ёстой хүн” гэв.
-
13 цаг 0 мин
-
13 цаг 1 мин
-
14 цаг 10 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин