СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12 настай охиныг хүчиндэх гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ
Үйл явдал
/
2023-04-23
Бага насны охидтой фэйсбүүк хуудсаар танилцаж, улмаар нүцгэн зураг, бичлэгийг нь хуурч аваад бэлгийн харьцаанд орохыг шаарддаг этгээдийг цагдаагийн албан хаагчид үйлдэл дээр нь саатуулжээ.
 
Тодруулбал, тухайн этгээд нь өчигдөр Налайх дүүрэгт зургадугаар ангийн сурагч охиныг өөрийн приус маркийн автомашинд суулган, хээр аваачиж хүчиндэх гэж байхад цагдаа таслан зогсоож, баривчилсан байна. Шалгалтын явцад тухайн этгээд нь гар утас, фэйсбүүс чатаар олон охидтой харилцаж, мессеж бичсэн нь илэрчээ. Үүгээр зогсохгүй гурван охиныг дарамтлан бэлгийн харьцаанд орохыг шаардсан чат илэрсэн байна. Цагдаагийн байгууллагаас тухайн этгээдийг ялладагчаар татаж, цагдан хорьжээ.
 
Ташрамд, бага насны охидыг бэлгийн дарамтанд оруулж, хүчиндэх энэ төрлийн хэрэг сүүлийн жилүүдэд олширч байна. Цагдаагийн байгууллагаас охидын ирээдүйг хамгаалан, гэмт этгээдүүдийг илрүүлж байгаа ч эцэг, эхчүүд охиддоо тавих хяналтаа сайжруулах шаардлага бий. Ялангуяа бага насны охидынхоо цахим хэрэглээнд хянадт тавьж, ямар хүнтэй харилцаж байгааг нь асууж, элэн далангүй ярилцаж гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх нь чухал юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.192.2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.