Э.ӨНӨРЖАРГАЛ: Хүүхдийг утсаар сатааруулах нь хамгийн буруу арга
Дэлгэцийн хамаарал нь нэг хоёрхон сарын дотор бий болчихдог юм биш. Маш удаан хугацааны буруу хүмүүжлийн үр дүн.
Гэтэл эцэг эхчүүд "манай хүүхэд ингээд болохгүй байна. Яаж ч хэлээд ойлгохгүй байна" гээд хүүхдээ буруутгаад ороод ирдэг. Энэ бол хүмүүжлийн буруу арга хэрэглэсэн эцэг, эхчүүдийн буруу болохоос хүүхдүүдийн буруу биш. Тиймээс ирээдүйд учирч болох эрсдэлээс эрт урьдчилан сэргийлж, дэлгэцийг зөв хэрэглүүлж сургах тал дээр эцэг эхчүүд маань онцгой анхаарах хэрэгтэй байна. Мөн хүүхдэд утас өгсөн ч тайван бус, уйлсан, уцаарласан үед нь өгч болохгүй. Сэтгэл санааг нь тогтвортой, тайван болгож байгаад өгөх хэрэгтэй. Ер нь бол хүүхдийг утсаар сатааруулах нь хамгийн буруу. Хэрэв хүүхдэд чинь ямар нэгэн асуудал гарсан бол хүүхдээ тайвшруулах ярилцах, тэврэх, хайртайгаа мэдрүүлэх нь хамгийн чухал.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.183.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
12 цаг 57 мин
-
12 цаг 58 мин
-
14 цаг 7 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин