СХД-н ӨЭМТ-н нийт 14 эмч ажилчид СХНЭ-с 2 эмч нийт 8 баг болж өрсөлдөхөөр боллоо
Үйл явдал
/
2023-04-23
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГИЙН "ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ-ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ЭР ХҮН" аяны ялагч өнөөдөр тодорлоо.
Эрүүл Мэндийн Яам-с зохион байгуулж буй ЭНЭ ЖИЛДЭЭ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ аяны хүрээнд зохион байгуулагдсан ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ-ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ЭР ХҮН аянд манай эмнэлгээс сайн дурын 2 оролцогч оролцож өнөөдөр үр дүнгээ хамт хуваалцлаа.
 
Энэхүү үйл ажиллагааг үр дүнтэй бусдад эерэг нөлөө үзүүлсэн дүгнэлтэнд хүрч СХД-н ӨЭМТ-н нийт 14 эмч ажилчид СХНЭ-с 2 эмч нийт 8 баг болж өрсөлдөхөөр боллоо. Тус аян 6 сар хүртэл үргэлжилнэ үр дүн болон явцыг та бүхэнтэй хуваалцах болно.
 
ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ-ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ЭР ХҮН аяны ЯЛАГЧААР ХСДА албаны дарга, эмч А.Дэлгэрбаяр түрүүллээ. Мөн аж ахуйн албаны менежер Ж.Түвшинтөгс 1 онооны зөрүүтэй удаах байранд орлоо. СХНЭ-н захирал дараагийн үргэлжилж байгаа аянд эмнэлгийн фитнесс, иог заал, спорт хорооны заал зэрэгт нээлттэй гэдгийг илэрхийлж дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.193.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.