Нэг дор галд өртөж орон гэргүй болсон дөрвөн өрхөд өргөө цагаан гэрүүдийг гардууллаа
Баянзүрх дүүргийн 30 дугаар хороонд энэ сарын 13-нд нэг айлын гэр, гурван айлын байшин галд автсан гамшиг болжээ. Орон гэргүй болсон дөрвөн айлын дунд өрх толгойлсон гурван хүүхэдтэйгээ амьдардаг аав, бага насны хүүхдүүдтэй залуу хос болон ахмад насны хүмүүс ч байна.
Хаврын хавсарганаар орон гэргүй болсон дөрвөн өрхөд Баянзүрх дүүргийн Засаг даргын Зөвлөлөөс шийдвэрлэн иж бүрэн таван ханатай өргөө цагаан гэр олголоо.
Гэрүүдийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, 30 дугаар хорооны Засаг дарга Ч.Оюунцэцэг, хорооны албан хаагч нар болон албаны хүмүүс гардуулан өгсөн юм.
Олон жил хаяа холбож хөрш амьдарсан болохоор “Эднийх маань өнгөрсөн намар шинэ байшин барьж орсон юм”, “Энэ айл маань өрх толгойлсон олон хүүхэдтэй аав” гэх зэргээр халаглаж байлаа. Хэлж биш хийсэж ирдэг гамшиг зовлонгийн араас түргэн шуурхай арга хэмжээ авч өргөө цагаан гэртэй болгож өгсөнд талархаж байгаагаа иргэд илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.68.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
12 цаг 38 мин
-
12 цаг 39 мин
-
12 цаг 43 мин
-
13 цаг 48 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин