Уг аяны зорилго нь иргэд, олон нийтэд байгаль орчин экологийн боловсролыг олгох, Байгаль орчныг хамгаалах хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах, эко орчныг бүрдүүлэх, явган алхалтыг дэмжих, хог хаягдлын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, болзошгүй байгалийн болон бусад аюул эрсдэл гамшиг, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль, эрх зүйн мэдлэг олгох юм.
Нээлтийн арга хэмжээнд Онцгой байдлын аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ой хээрийн түймэр болон болзошгүй эрсдэлийн үед хэрхэн зөв арга хэмжээ авах талаар иргэд олон нийтэд мэдээлэл хүргэн ажиллаа.