Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн албаны тусгай шалгалт өгч, тэнцсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны 5 албан хаагч /2023.04.21/ төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
Тангараг өргөх ёслолын ажиллагааг тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Хадбаатар нээж үг хэлэв. Тэрбээр тангараг өргөсөн албан хаагдад баяр хүргээд, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ажил үүргээ хуулийн хүрээнд хариуцлагатай гүйцэтгэн бусдыгаа манлайлан ажиллахыг захиад, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Тус арга хэмжээнд Хууль зүйн бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цолмон, Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн нар оролцов.
-
12 цаг 41 мин
-
12 цаг 42 мин
-
12 цаг 46 мин
-
13 цаг 51 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин