Ё.БААТАРБИЛЭГ: ХБ-ны гүйцэтгэх захирал Б.Батбаяртай аяга кофе ч ууж үзээгүй
Үйл явдал
/
2023-04-26
Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан долоо дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдрийн шүүх хуралдаанаар "НВЦ" ХХК-д олгосон 21 сая долларын зээлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг гэрчийн мэдүүлэг өглөө. 

Хөгжлийн Банкны гэх хэрэгт улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, хахууль авах гэсэн хоёр үндэслэлээр яллагдагчаар татагдаж байгаа. 

Намайг хөрөнгө орлогоо 388 сая төгрөгөөр нэмэгдсэнээ тайлбарлаж чадахгүй байгаа гэсэн заалт байна. Үндсэндээ өөрийнхөө хувийн амьдралыг ярих хэрэгтэй болоод байна. Хөрөнгө орлогын мэдүүлгээ 2007 оноос хойш өгсөн. Тэр үеэр хоёр орон сууц, нэг автомашинтай гэж мэдүүлж байсан. 15 жилийн дараа дээрх хөрөнгө орлого хэвээрээ л байна. 

2006, 2007 оны үед ШУА-ийн эрдэмтэдтэй Археологийн судалгааны экспедиц, Ерөнхийлөгч Н.Энхбаярын шадар туслах байсан холбогдуулж шалгасан. Тэр үед АТГ хоёр орон сууцанд маань нэгжлэг хийж байсан.  "НВЦ" ХХК-ийн захирал Ц.Баатарбилэг бид хоёр 1990 оноос хойш найзалж байна. Ажил төрлийн холбоотойгоор хамтардаг найз нөхөд. Энэ хэрэгт найз нөхөд гээд холбож байгаа. Найз нөхөд гэсэн бүхнийг оруулаад байвал монгол чинь жижигхэн. 

Мөн мөнгө төгрөг дамжуулсан гэсэн юм ярьсан. Жолоочийн хоёр мэдүүлэг зөрүүтэй байгаа. 2017 оноос миний бага хүү эмчилгээтэй байсан. Тиймээс тухайн жилдээ Япон руу явж хагалгаанд орсон. Манай ЖИ СИ АЙ ТББ-ын найзууд хүүгийн эмчилгээнд гээд 20 гаруй сая төгрөг цуглуулж өгсөн. Тэр үед ажилтай байсан болохоор хэнээр дамжуулж өгснийг мэдэхгүй. Хөгжлийн Банкны Батбаяр захиралтай ордонд тааралдвал сайн байна уу гэхээс цаашгүй. Аяга кофе хувааж ууж үзээгүй. Юун найз нөхөд, ажлын шугамаар холбогдож үзээгүй, би банк санхүүгийн салбарынхантай холбогдоод байдаггүй.

Баатарбилэг найзын маань аавтай би мэнд мэдэхээс цааш холбоо байхгүй. "НВЦ" ХХК-тай холбоотой асуудалтай ямар ч асуудалгүй. Миний бие хуулийн байгууллагад өгсөн мэдүүлэг гаргасан нотлох баримтаар яллагдагчаар татсан гэмт хэргүүдийг үйлдээгүй гэдгээ хэлье" хэмээлээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.162.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.